Барилгын эрчим хүчний аудит

Буцах

Эрчим хүчний аудитыг анхан шатны, хэсэгчилсэн, дэлгэрэнгүй гэж ангилна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу. (ЗГ-ын 2019 оны 181-р тогтоолын 1-р хавсралт)

Анхан шатны аудит

Аудитын зорилго:

  • Бэлэн байгаа, хялбар авч болох өгөгдөлд суурилна
  • Эрчим хүч хэмнэх нөөц боломж, шууд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг тодорхойлно
  • Нарийвчилсан хэмжилт судалгаа хийх хэрэгцээ шаардлага бүхий ажлын цар хүрээг тогтооно
  • Барилгын эрчим хүчний хэрэглээний гэрчилгээ гаргана
  • Хэмнэлтийн үнэлгээ хийнэ
  • Хөрөнгө оруулалтын тооцоолол хийнэ

Аудит хийлгэх хугацаа:

  • Үүрэг хүлээсэн хэрэглэгчээр бүртгэгдсэнээс хойш 12 сарын дотор анхан шатнаы аудит хийлгэнэ. Барилга байгууламж өмчлөгч, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь барилгын эрчим хүчний хэрэглээний гэрчилгээг 12 сарын дотор эрчим хүчний анхан шатны аудит хийлгэх замаар авна.

Давуу талууд:

  • Бага зардлаар хэрэгжүүлж болох арга хэмжээг онцлох учир дараагийн аудит хийлгэх хүртэл 36 сарын хугацаанд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд хөрөнгө оруулалт багатай ажлуудыг тусгадаг. Энэ нь санхүүгийн боломж багатай аж ахуйн нэгжид санхүүгийн дарамт бага - учруулна.
  • Аудит хийлгэх зардал бага, хугацаа богино.

Сул талууд:

  • Өндөр өртөгтэй орчин үеийн дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэхгүй учир аудитын зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд эрчим хүч хэмнэх зорилтоо өндрөөр төлөвлөх боломжгүй.
testjkj
;